Зүгээр л би чамаас явлаа
Зүрх сэтгэлээ аваад явлаа
Зүггүй гэнэхэн хайр минь
Зөрж дургүйцэх хэрэггүй дээ
Хайртай бүсгүйн чинь өврөөс
Хулгайлж авсан өдрүүдийг март
Хайрлахгүй байж чадахгүй нь гэж
Хайнгадуу хэлсэн үгийг чинь мартна аа
Хүлээх хэрэггүй дээ би чамаас явлаа
Хүсэл мөрөөдлөө аваад явлаа
Хүнийх болсон сэтгэлийг чинь
Хүчирч дийлэхгүйдээ харуусаад буцлаа
Би ингээд бүр мөсөн явлаа
Болчимгүй гэнэхэн хүслээ хориод
Бодлогогүй хийсэн алхмаа зэмлээд
Бие сэтгэлээ аваад явлаа
Өөрийн болгож чадахгүйгээс хойш
Өрөвдөж битгий хайрлаарай
Өр зүрх минь өвдөж ханалаа
Өнчин дэрэн дээр уйлж цөхөрлөө
Хожимдож учирлаа даа гэж
Хувь заяандаа гомдох хэрэггүй ээ
Болох л юм болоод өнгөрсөн гээд
Бодолдоо хайрлан жаргалтай амьдар даа
Өрөөлийн жаргалаас хумсалж амьдрах хүсэл алга аа
Өөрийнхөө хайрыг хайхаар явлаа
Би эндээс нэг мөсөн явлаа
2 жил хагасын өмнө ингэж шүлэглээд л байсан газраасаа зоригтойхон гараад л явж байсан байхын. Гэтэл яг одоо шаал өөр учир шалтгаанаар бас л эндээс бүр мөсөн явахаар сууж байна. Хаашаа явах яахыгаа ч мэдэхгүй... зүгээр л залуу хүний зоримог алхам хийж нэг хэвийн амьдралдаа өөрчлөлт оруулахаар шийдлээ... За ингээд зоригтой бай Монжиго оо урагшаа бүх юм сайхан болно... амьдрал адал явдлаар дүүрэээээн... туулж бардаггүй юмаа гэхэд толгойгоо шургуулаад шургуулаад гарна аа хөөөө.....



Сэтгэгдэлүүд:
Өөрийгөө л сайн гамнаарай даа.
Julia976- budreegui ee, omnoo taarsan davaan deeguur haraigaad haraigaad gardag sh dee
Jirgeehen mine ee chinii zahiasaar l yavaa shuu bi ni, neg l gazraa gunzgii shurgahaasaa omno nileen olon gazraar shurgaad shurgaad aviya l gej...
Guzeehen paaaaaaaaaaaaash sain uu
Leo bayarllaa amjuulaad amjuulaad yavjiina aa
chimgeeitgel nileen l sonin sodon boloh l geediine daraa tuhalj bgaad huuchilna aa ta nartaa
сайн уу найз мэээнэ
гараа саравчлаад л сууна.
Сэтгэгдэл үлдээх: