Сар шахмын хугацаанд харж байсан хүн маань өвдөж эмнэлэг домнолог болоод дараа нь би гэдэг хүн өөрөө өвдөж хэвтээд юм юм л боллоо. Өвдөхөөсөө гадна өвдөж байгаагаа хүнээс нууна гэдэг үнэхээр хэцүү ажил юм.
Энэ л хугацаанд амьдралынхаа хэсэгхэн хугацааг хамтдаа өнгөрүүлсэн тэр нэг хүнийг асар их саналаа. Дөрвөн жил завсар нь дөрөвхөн цаг уулзсанаа оролцуулбал 3 жил түүнтэйгээ уулзсангүй. Түүнтэй байсан тэр цаг мөчүүдэд ямар их аз жаргалтай байснаа энэ хэд хоногуудад эргэцүүлж зөндөө бодлоо...
Хоёулаа тусдаа амьдрана аа гээд айлийн байр хөлслөн хэдэн жижиг тавилга тавьчихаад айл гэр болж тоглож байгаа юм шиг сонин байна шүү гээд 2 биенээ шоолж байснаа...
Байнга л бие биенээсээ нуугдаж тоглодог байснаа... (санаж байна уу нэг удаа чамайг хажуу айлд байхад би чамаас туруулж гэртээ орж ирээд нуугдцан байсан чинь чи орж ирээд бас надаас нуугдахаар босоо толины ардуур ороод томоотой нь аргагүй зогссноо цонхны хөшигний ард нуугдсан байсан надтай харц тулгаран үхтлээ инээлдэж байснаа)
Намайг инээлгэх гэж байнга гижигддэг байсныг нь ... (эгч нар чинь ингэж инээсээр байгаад үхчүүл яана гээд чамайг загинадаг байж билээ)
Халуураад хэвтэж байхад минь халууныг чинь би өөртөө авна аа гээд цээжиндээ тас тэврээд, өөрөө хэдий халууцаж хөлсөндөө нэвчсэнч надад салхи авахуулахгүй гэсэндээ битүү хучин шөнөжин намайг л гэж нойргүй хонодог байсан тэр мөчүүдийг ...
Хүн өвдөж зовсон, ядарч шаналсан үедээ л хайртай хүмүүсээ хамгаас их дурсдаг гэж яасан үнэн үг вэ...?!!
Санасан, чамайгаа би санасан
Сар жил, өдөр хоногуудийг тоолон санасан
Зүрхэндээ харуусал тээн
Зүүдэндээ зүсийг чинь хайж
Зүйргүй ихээр санасан чамайгаа би
Итгэлээ өгөн, ирээдүйгээ даатган
Инээмсгэлэлээ гээн, гээн
Ихийн ихээр санасан чамайгаа
"Хүрээд ир" гэсэн хоёрхон үгийг
Хүлээж цөхөртлөө санасан...
Одоогоос яг гурван жилийн өмнө Солонгосын Incheon нисэх буудал дээр дөрвөн цаг хөтлөлцөн алхахдаа чи надад "Бид заавал уулзана аа, би чамайгаа хүлээнэ болохгүй бол араас чинь яваад очино" гэж амласанш дээ, амласан!?
Блогийн нүүр » Санасан, чамайгаа би санасан
2009-04-10 07:36:10



Сэтгэгдэлүүд:
би бас чамайг санасан шүү
бие одоо дажгүй юу хө
Сайна уу.
ийм их хайртай юм чинь амалсандаа хүрч заавал уулзана байхаа. Харин эрт орой нь л юу юм гэхээс
bujigchin- tevchij itgej huleesen tsag hugatsaanuud ard uldej bh shig bna aa, ovchingui l bol bi chine ene delkhii deerh hamgiin jargaltai hun bhgui uy, davarsan jargaltai hun dee bi?!
Eastsite- iim l yum bolsiim daa gej he he, bayarllaa tegne ee bie ee hamgiin ih bodoj bgaa
embi- dursan sanah naizuudtaidaa uneheer bayarlaj bna aa, bid zaaval uulzana aa, ter mine odoo jargaltai yavaa tiim bolohoor bi ch bas jargaltai bgaa...
namaig baihgui ueeer balarch,
aav- he he minii bie sain sain, ter hun tendee jargaltai bgaa bolohoor erguuleed hereggui biz dee, ta mine l odoo bj bhad nadad bolno doo hoo
Boljuuhai mine bayarllaa
minii com bas ovdood bgaa yum blgui erdoo yum hiij bolohgui yum
сайн уу чи нээрэээ хайчаааа вэ
тэр хоёулаа нуугддаг хэсэг яасан хөөрхөн юм бэ
delgeen ania buur udaan yavbal yun blog hurdan ir geed l zaginah bh daa taa he he
altargana - harin tiimee, zaaval uulzana, bid 2t nuugdaj togloj bsan hogjiltei dursamjuud enenees ch olon bgaa
secret- he he shuud jujigchin Odnoogiin dur buudag gejiin sh dee
Сэтгэгдэл үлдээх: