Би нээрээ

Өө нэг хэсэг нэт-ээс хол байдаг баагий болсон чинь яг л харагдаач гэдэг шиг, харагдаж байна доо. Бичлэг бичихгүй, сэтгэгдэл үлдээхгүй гүрийгээд л яваад байгаа болохоос яс байнга л ширтээстэй, уншаастай, тоглоостой... Энэ хүмүүсийг бас намайг үгүйлж энэ тэр болох юм уу гэсэн бас гүрийдэг гэжийн ш дээ... хэн нь ч энэ нэг хөөрхий байнга байж байдаг амьтан хаачив, ийчив.. ийм тийм юм болчоогүй байгаа, хүний нутагт ганцаараа байгаа бүсгүй хүн, хүн амьтанд күчэндүүлцэн байх вий (за арай ч кучэндүүлэх нь юу вэ мөрөөдөж байна гэсэн хэ хэ) гээд асууж сурсан ч үгүй шүү ёстой муухай... гомдмоор.. уйлмаар ...
За тэр ч яах уу албатай биш тээ гэхдээ л....ллл....
Нээрээ хэд хоног жоол сөрөг тагнуулийн үйл ажиллагаа хийдэг хүн болсон чинь яалт ч байхгүй зарим бичлэг дээр (тэр Жиргэээ энэ тэр гэсэн +18 бичдэг хүнүүс) сэтгэгдэл үлдээмээр санагдаад бүүр болохгүй тэгээд л байгаагаа мэдэгдээд баригдаад явсан... уул нь нэг л их байхгүй байдаг хүн болох гээд байгаа юм ш дээ... нээрээ ингэхэд энэ нэт -ээс нээрээ яаж алга болох вэ??? Мэссенжэр гэж бас нэг гай байна орохгүй байж болохгүй, орохоороо гарч чадахгүй гэснээс нээрээ хүмүүс нэт энэ тэрээр кибэр дурлаж мурлаад л байдаг юм байна лээ тэгсэн би яасан кибэр күчэндүүлсэн ш дээ... нэг биш нилээн хэдэн удаа... данннн .... гэж орж ирээд л шууд камераа өгөхөөр нь эгч яах уу аймаар саваагүй, сониуч юм болохоороо шууд нээнгүүт л нөгөө юу...
за за ингээд шал хадуурсан юм бичих гээд байна болилоо.. уул нь юм бүхэн бодитоороо биетээрээ байгуул ямар сайхан тээ...

Би нээрээ Хэнхэглэчих юмаа
Хэн ч тоохгүй хэдэн юм биччихээд
Хэнхдэг цээжээ дэлдээд л...
Би нээрээ Хошигорчих юмаа
Худал магтаалд хүүхэд шиг баярлаад
Хөөрч онгирч сагсуураад л...
Би нээрээ Тэнэгтчих юмаа
Тэрэнтэй ч энэнтэй ч үг сөргөөн
Тэс хөндлөн зөрөөд л...
Би нээрээ сайхан Залахийнмаа
Зүс үзээгүй найзуудаа
Зөндөө удаан уулзсангүй саналаа гээд л...
Би нээрээ Галзуурчих юм аа
Ганц ч дуу мэдэхгүй хэрнээ
Гадаа гэртгүй гэнгэнээд л...
Би нээрээ Солиорчих юмаа
Сархад ганцаараа ууж согтоод
Салхинд хүслээ шивнэж гүйгээд л...
Би нээрээ Шогтчих юмаа
Шал танихгүй хүнтэй чатлаж
Шалиг яриа өдөөгөөд л...
Би нээрээ... би нээрээ...
Нэт гэдэг энэ ертөнц
Нээрээ намайг хэн болгочихвоо
Онгироо сагсуу, ойворгон тэнэг
Галзуу солиотой, гаж донтой
Мэдэхгүй мэдэхгүй би нээрээ....

За тэр хэнхдэг цээжийг нэг их сармагчин аятай балбаж байна гэж төсөөлөөд хүн шоолоод байв, яаж томруулий даа гэж ядаж байхад юун цохиж хавтгайлах тэгээд ч энэ чинь шүлэг за ... шүлэг гэдэг чинь юу билээ...
За нээрээ байна уу гээд л ороод ирэхээр нь байхгүй ээ, ердөөсөө байхаа болисон ш дээ гээд сууж байдаг болохынсон...

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-03-08 02:35:56
хүүүе сайн уу дааа хө

баярын мэнд шүүү хө


чи бид нар одоо хөндийрхөөсөө өнгөрсөөөөн хурцын тасагт шилжчихэээд бгаа шүүү дээ хэ хэ
2. Eastsite | 2009-03-08 02:42:17
Huuy chi baigaa yum uu?
Bayariin mend shooo!
3. Hilde | 2009-03-08 02:42:35
сайн уу? баярын мэндээ...
4. monjigo | 2009-03-08 03:13:41
amanjinka- За баярллаа хөө, би тэр хурцруу чинь явахгүй ээ хөө, уруу татаж гэнэ өөрөө ганцаараа тэндээ бай за... хэ хэ
Eastsite- Байхгүй ш дээ, гэхдээ баярллаа хөө
Hilde- сайн сайн уу хөө, чамд ч бас баярын мэнд шүү хөө
Энэ чинь яагаад л баахан хөө хөө гээд байна даа дуулж байгаа юм шиг гэсэн хэ хэ
5. bolorka83 | 2009-03-08 04:04:26
hehe sain uu za ehleed yamar ch bsan bayariin mend
heehehehe estoi yag unen namaig bas helchihjee end
6. Myrlin | 2009-03-08 05:01:24
Баярын мэнд Монжиго,
Чамайг байхгүй байгааг мэдээгүй шүү. Хөөрхөн юм бичих юмаа...
7. Style_s | 2009-03-08 06:42:26
bayariin mend bayaraa saihan temdegleerei ho
8. ss_gogo | 2009-03-08 09:16:26
сайн уу найз минь ээ
эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе ээ
сайхан баярлаарай найз минь нэг үнсчидиймуу гсн хэхэхэ
9. Баяраа | 2009-03-08 09:33:36
Баярын мэнд
сайхан баярлаарай
би ч бас нэг үнсэхээс яаж зүгээр гарахав "далимдуулаад" уруул дээр нь удаан
10. monjigo | 2009-03-08 09:33:59
bolorka83- баярллаа чамд ч бас баярын мэнд, чамайг бас биччихэж үү, би дандаа өөрийгөө бичлээ гээд л хүмүүсийг биччих юмаа, би ингэж хүмүүстэй адилхан болоод байна уу, хүмүүс ингээд надтай адилхан болоод байна уу гэсэн хэ хэ
Myrlin- баярллаа хөө,аргагүй ш дээ завгүй аялж яваа хүн чинь, би байгаа хэрнээ байхгүй байсан юмаа хэ хэ
Style_s- баярллаа, тэгнэ ээ, чамд ч бас баярын мэнд
ss_gogo- за баярллаа, ингээд л шууд кибэр үнсээд, күчиндэх гээд байдаг байхгүй юу гэсэн хэ хэ, гэхдээ дуртай юм чинь үнсүүлнэ ээ үнсүүлнэ, бас үнсэнэ чиг .....
11. monjigo | 2009-03-08 09:35:43
Баяраа бүүр гүйцээцэн байна ш дээ балай юмаа би ийм юм мэддэггүй ш дээ гээд байхгүй юу, за эргүүлээд үнсчихээр хүчиндүүлээгүй зөвшөөрсөн болчдог юм болов уу, баярллаа хөө
12. Dr_TLG | 2009-03-08 09:40:08
Martiin 8nii mend hurgii daa saihan bayarlaarai
13. Болжмор | 2009-03-08 09:45:41
Баярын мэнд шүү...өө тээд угаасаа бидний нөхцөл нь ийм байгаа болохоор л байгаа юм. Би лав монгол явчуул ингэж сайхан тухтай суух ч зав гарахгүй байхаа даа...тэгээд л хөндийрчих байх гэж боддын ш дээ...бид одоогоор нээтгүй бол жинхэнэ сэтгэцийн өвчтөнгүүд болноо хө...
14. monjigo | 2009-03-08 10:29:13
Dr_TLG- хүргий даа гээд жоохон дурамжхан байна уу үгүй юу гэсэн хэ хэ, баярллаа хөө
Болжуухай минь нээрээ л тэгэх байх даа, завгүй болтолоо сууж л байя доо тэгүүл, (хэзээ ч завгүй болохгүй байгуул яана аа)
15. lover_girl | 2009-03-08 10:35:02
Байгааг нь мэдээдаагаа байхгүй юу хихи, Маартийн мэнд ээ, халуухан хөөрхөн бас хөгжилтэй Монжиго минь.
16. LuZa | 2009-03-08 10:59:56
Өө байхгүй байсын муу. Амьсгаа чинь мэдрэгдээд байхаар байгаан байх л гэж бодоод байсан ш дээ хө. Баярын мэнд шүү. Хүний газар хүчиндүүлэхиймсан гэж мөрөөддөг хүн чамаас өөр байна уу ер нь
17. monjigo | 2009-03-08 11:08:31
lover_girl- би өөрөө албаар мэдэгдүүлээд байгаа байхгүй юу хэ хэ, чамд ч бас баярын мэнд шүү, өнөөдөр нээрээ баяр болжийход би нээрээ ямар сонин бичлэг оруулчаа вэ нээрээ тээ
LuZa-хэ хэ харин тиймээ одоо энэ тэнэг мөрөөдлөө хаядаг юм уу гэхдээ л цаагуураа бодоод байхынмаа гэсэн хэ хэ, чамд бас баярын мэнд сүүлд бичсэн шулэг чинь мангар их таалагдсан шүү
18. Жиргээ | 2009-03-08 22:34:08
Xongor oo bayariin mend...kkk....
yasan yasan genee, xeregt durlaxaar tegdiimaaa....
19. amanjinka | 2009-03-09 02:05:24
авааад явахым шүү заавал...хөөе сувилагчааа тэр манай тасагын хүн мөнөөөө гэж орилсоор бгаал хамт аваад орно доо хэ хэ
20. apabst | 2009-03-09 02:38:31
сайхан баярлаарай.
хөөрхөн болжээ...
21. embi | 2009-03-09 08:40:31
би ч нэт.д холбогдчихоод инээгээд, уурлаад эсвэл чухал царайлаал суугаад байгым шдээ. Ер нь бид адилхан бололтой хэ хэ

Сайхан баярласан уу
22. ZOCHIN *** (зочин) | 2009-03-09 15:39:26
iuch unshaad garawdaa geed bodood GARAX SHIW DEE
23. mg2 | 2009-03-09 16:52:32
сэтгэлээ дагаа хөгшөөн. дур зоргоороо л бай л даа. хийе гэснээ хийгээд л. битгий өөртөө тэгж их цензур тавь. хэрэггүй шдээ. залуу нас байна.
24. secret | 2009-03-09 20:38:34
sain uu
25. amanjinka | 2009-03-10 01:00:08
САЙН БАЙНА УУ САНААНДГҮЙ ХОНГОР ООО..ХЭ ХЭ
26. monjigo | 2009-03-10 01:17:43
Жиргээ- баярллаа чамд бас, өө гандан буурахгүй, дурлаад л явна хэ хэ
amanjinka- чадал чинь байгуул аваад ороорой, тэгээд байгуул чинь чамайг бүүр хурцын хурц руу явуулчий шүү
apabst- баярллаа, би юу? уугаасаа л хөөрхөн ш дээ гэсэн хэ хэ
embi- сайхаан сайхан чи сайхан баярласан уу, чи бас хурцынх уу би биш ингэж хэлсэн шүү
ZOCHIN***- юу ч уншуулаад гаргачихав даа энэ хүнийг гээд бодоод суужийна даа
mq2- өө за баярллаа, уул нь би өөрийгөө ердөө хориж цагддаггүй ш дээ, одоо байгаа нөхцөл нь л ингэж таараад байна
secret- хөөх алдуул хүн явжийна, сайн уу хөө
amanji гуай янз үзээд байна уу үгүй юу, санаадгүй хонгороо болгоё л гэсэн, үгүй ээ л гээд байсан даг чи муу ...
27. amanjinka | 2009-03-10 01:20:43
ЧИ ОДОО НЭЭЭХ ЗАНАСАН ХЭЛБЭРЭЭЭР ХҮНД ХЭЛЭХЭЭЭР ХЭН ДУРТАЙ БАЙХИЙН БЭЭЭЭЭ...ККК
28. Жиргээ | 2009-03-10 01:56:29
Amaa yu zanasan gej!
29. monjigo | 2009-03-10 02:23:45
amanjinka- уул нь сайхан найрсагаар зөндөө л хэлж гуйсан доо, гуйгаад болохгуй бол гуядаад болгоно гэдэг дээ ... хэ хэ
Жиргээ - наад Амаа чинь намайг занаад байгаа юмаа, (санаандгүй хонгороо олоорой чи харахынсан энэ тэр гээд) хэ хэ
30. Жиргээ | 2009-03-10 05:02:28
Amaa chen chaas ulaan gertei yum chen galzuu l bj taaraa, bolgoomjtoi xu...xixixi
31. embi | 2009-03-10 08:23:04
магадгүй ээ хө хурцынх ч байж магад хэ хэ
32. Dr_TLG | 2009-03-10 19:00:44
Za saihan bayarlasan uu duramjhan bish asuuj baina shuu kkkkkk
33. altargana | 2009-03-11 11:40:38
хэхэ нэтгүй бол гэрэлгүйтэй адил болчихжээ,тэр тусмаа банжиггүйй бол...би ч бас бичихгүй ч уншихаа бол яаж ийгээд уншаад байгаа шүү,
34. julia_976 (зочин) | 2009-03-11 21:32:57
хэ хэ , Монголжингоо минь хөөрхөн бичнэ шүү, үнэн дураараа, аймаар тархсан өвчин шүү.
35. Гүзээ өвгөн | 2009-03-12 07:47:10
chi neeree goy aaain
36. хэлтэрхий (зочин) | 2009-03-12 23:08:15
Өнгөрсөн ч гэсэн баярын мэндээ. Сайхан баярласан үү
37. Жиргээ | 2009-03-17 04:16:11
gugshuu irj xar yumniixaa burtgel tailanga tavi
38. SSunday | 2009-04-03 07:27:33
Сайн уу, миний дүү. Нэтгүй, банжиггүй байна гэдэг худлаа байх өөө. Цагаа л жаахан багасгахыг бод ооо,ккк.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.