... юу л болоод байна даа Монжиго минь ..

Би гэдэг хүн энэ би гэдэг хүнээ ойлгохоо байгаад мөн ч их удаж байна доо. Нэг л их чухал царайлсан хүн компьютэрын өмнө өдөржин л суухын. Нээх сайхан амттай юм идмээр байгаа юм болов уу гээд л хамаг л харсан сайхан амттанаа авч урд нь тавиад ч хэд гурав идсэн болоод таг мартаж 2 3 хонуулаад муудсан нэрээр хогийн саванд хийчихэж байхын. Сайхан хүвцас хунар сонирхоод байгаа юм болов уу гээд л дэлгүүрт хамаг өдрийг өнгөрүүлж үзэхийн. Гарынхаа булчинг цочтол өлгүүртэй хувцас нааш цааш нь зөөгөөд санаанд нь таарах нь ховор, загвар нь таалагдсан нэг нь болохоор энэ стандартын бус биенд нь багтаж өгөхгүй уурыг нь бараад л...  За тэгээд сонирхолтой кино үзээд ч дундаас нь залхаад хаячихна, блог хөтөлж хүмүүстэй чатласан ч нэг хэсэг сонирхоод л утгагүй санагдаад эхлэнэ. Юунд ч тэгтлээ хөөрч баярлахаа больчихсон хамгийн их сэтгэл хөдлөл нь уянгын дуу сонсож, клип үзээд хэд гурван нулимас унагах л ... Орой толгойгоо дэрэн дээр тавивуу үгүй юу л нам унтдаг байсан хүн чинь элдэв дээдийн дракула энэ тэр бодоод нэг хэсэгтээ л орондоо хөрвөөж арай гэж унтдаг болсон байхын... яаая даа байз энэ хүнийг, яаж нэг хүн шиг хүн болгоё доо... Сүүлийн үед бүүр хэдэн цагаар спайдэр солитайре гэдэг шал утгагүй тоглоомийг зүгээр л рэфлэксээрээ тоглоод суучихдаг болсон ... одоо ганцхан тоглоод л болоо гэсэн ч дахиад л эхлүүлцэн байхын ... сонирхоод байгаа юм болов уу гэхээр тийм биш ... юу л болоод байна даа Монжиго минь .... хүмүүс цаана чинь цагаан сар гээд баярлаж хөөрч байна! чамд бодож санаж байгаа, баярлаж хөөрч байгаа юм байна уу ... ёстой нээрээ

Зовлого минь чи намайг зовоохоо болиоч
Зооглоё гэсэн болгоныг чинь зооглож
Зоргоор чинь чамайг зөндөө л байлгалаа
Бие минь чи намайг билүүдэхээ болиоч
Битүүхэн хүссэн хүслийг чинь гүйцэлдүүлж
Байгаа бүхнээ чамд л зориуллаа
Хүсэл минь чи намайг хүзүүдэхээ болиоч
Хүний хүүд сэтгэлээ өгчихөөд
Хүлээхийн зовлонг зөндөө л эдэллээ
Дур минь чи намайг дарамтлахаа болиоч
Дурлалын баланд согттол чинь умбуулж
Дураар чинь чамайг зөндөө л байлгалаа
Зүрх минь чи намайг зүгээр байлгаач
Зөндөө олон дурлалд хөтлүүлж
Зөнгөөр чинь би удаан байлгалаа
Одоо боллоо бие сэтгэл дур тачаал минь
Орон гэртээ тайван байж үз
Олон тийшээ үсчиж савчилгүй
Орондоо ороод тайван нойрсооч
Зуур ч болтугай завсарлага аваач
Зөөлөн хөнжилдөө амгалан нойрсооч!!!

Сэтгэгдэлүүд:

1. molor | 2009-02-27 03:23:31
Чиний дотор хүн чамаас өөрчлөлтийг шаардаад байна. Ямар нэгэн шинэ үйл явдал, шинэ хүн...
2. delgeen | 2009-02-27 03:50:42
buruu togloom toglood baina aa monjigoo xi i xi ZUMO toglo xi xi xi
3. monjigo | 2009-02-27 04:04:00
Molor egchee harin tiimee neeh saihan amidraldaa shinechlelt hiihiig huseed l suuna
delgeen ania he he teriig chine toglomoor l bna dann dann zumoooo geed l surtei shuu, daanch minii ene naiziin hurd ni joohon hetsuu bolchihood bgaa he he
4. Болжмор | 2009-02-27 04:31:19
Хэтэрхий зоргоор нь байлгаад байхаар тэгж байхгүй юу...жаахан зовоо, татчих тэгээд л зовоод ирэхээрээ аяандаа өөрчлөгдчихнө...
хамгийн гол нь юухныг ч болов сэтгэлээрээ сайхан байнаа гээд л хүлээгээд авчих...хэхэ би нь яг наадхыг чинь туулаад гараад ирсэн болохоороо маш сайн ойлгоод байна хүүхээ...мэдэрч байгааг бодоход онош нь дурлалынх миний таамаг үнэн бололтой...
5. fraeulein | 2009-02-27 06:31:11
Өө вирустчиж гэсэн :p
6. ZOCHIN *** (зочин) | 2009-02-27 08:37:47
xerew uuriguu medexee baisan bol undur uulan dEER GARAAD NEG SAIXAN ZUGAALJ BAIGAAD OIR TOIRNOO SAIXAN XARAAD AW TGWEL SAIXAN BOLNO SHUU DEE
7. embi | 2009-02-27 08:41:39
Шинэ он гарч байна шинэ бүхэнээр оролдоод үзэхгүй юу даа
8. Hilde | 2009-02-28 00:24:12
neg hebiin amidraliin hemneld orchihood garch chadahgui cycle bolchihood bna uurchlult l heregtei dee xe xe xe
9. LuZa | 2009-02-28 00:37:22
Болзоонд яваад үзвэл яах болоо?
10. amanjinka | 2009-02-28 04:16:40
САР ШИНИЙН МЭНД ХҮРГЬЕ ХӨ

ЗА ТЭР ЯАХ ВЭ ЗҮГЭЭЭР ЭЭ.ТҮР ЗУУР ТЭГДЭГИЙМ АЯАНДАААА ....ЗҮГЭЭР Л БОЛЧИХНО ХӨ
11. Баяраа | 2009-02-28 06:27:43
Их л хүнд үедээ орж дээ яана даа...
нэг танил маань тэгсээр байгаад чад хийсэн шүү
**жоки**
12. Namara | 2009-02-28 12:10:09
Хи хи хөөрхөн гэдэг нь хаврын синдром болчоод байгаан байна/лаг оношлов/ Тийм тул гадуур гар аа, ганцаараа битгий бай. Найз нөхөдтэйгөө уулз, хов жив ярьж 2 чихээ баярлуул. Гадуур дотуур алхаж хөл гараа хөдөлгөөнд оруул /за баахан захиран тушаах хэлбэрээр биччихлээ. Гэхдээ үнэндээ бол тэгээгүй шүү хи хи/
13. tuimer666 | 2009-02-28 13:05:23
Iim saihan tsag zaviig ingej vrj baigaa bol muu baina daa Mongjigo meene. Chamd zovlon dutaad baina. QQriigQQ sain zovoo. Hiih yostoi yumnuudaa galzuu yum shig hii. Gehdee ali boloh geriin ajil bitii hii. Tegeed sain yadar. TAIVAN TSAGT HQLS IH URSGAVAL DAINII TSAGT TSUS BAGA URSNA gej bodood QQrtQQ eldev yum bodoh zav bitii Qg. Xa xa. Namaraa orj vglej duulaad garsan chin bi araas n orj ireed baahan zanalhiilchihlee. Sorry. Sain saihniig hvseye. Sar shinee saihan shinelj QngQrQQgQQrei.
14. hi (зочин) | 2009-02-28 13:12:27
xaxaxax biee bodooroi modon dotor zugaalaad xaxax
15. mg2 | 2009-03-01 09:13:28
болор7эрдэнийн хэлдэг зөв шүү. өөрчлөлт хийгээд үз. чи ганцаардаад байх шиг байна.
16. fraeulein | 2009-03-02 05:36:36
yu baina daa Monjigo mini, saihan shinelesen uu. bichleg bichiheeree duulgaarai
17. Сарнайха | 2009-03-02 15:34:24
дурла тэхээр хорвоог солонгын долоон өнгөөр хайрлаад эхэлдгийн ккк
18. hunsudlaach | 2009-03-02 21:08:05
миний блогт зочилсонд баярллаа. Таны асуудлын хувьд бол би ч гэсэн хааяа тэгдэг юм. Хэн нэгэнд гологдохоороо ч юм уу эсвэл хийсэн бүтээсэнг минь хэн нэгэн үгүйсгэх, өөрийн хийсэнтэйгээ холбох гэж үзэх, бас зарим нэг нь басамжилж янз бүр болоход. Тэр үедээ би өөрөө өөртөө "нэг л сайхан нартай өдөр би бүхнийг дээрээс харах л болно доо А.Линкольн би бэлтгэсээр л байна аз жаргал ирэхдээ л нэг ирнэ гэж хэлсэн юм" хэмээн өөртөө урам бас зориг нэмдэг. Түүний дараа нэлээд өөрчлөлт надад ажиглагддаг юм шүү. Яадахдаа л хийх юмаа олж ядаж, цаг үрэхээ больчихдог юм. Таньп амжилт хүсье.
19. Жиргээ | 2009-03-03 05:31:06
Za naad chini shinelj baigaagiin shinj temdeg....tsagaan sar bolood...nasnii ontslogoo....sanaa zovoltgui ee.....
20. bolorka83 | 2009-03-04 03:18:42
yaj ingej bodoj chadaj baina ... sanaagui yum sanahiin bas sanahgui yum ch ugui yumaa
olon hunii uhaan gedeg gaihaltai bhiinmaa.....
21. amanjinka | 2009-03-04 03:21:25
хүмүүүсийн сэээгийнд хариу бичдэггүй нь ш дээ энэ одоо...хээе бна уу юу банаа хө
22. Style_s | 2009-03-04 12:06:23
hun buhend l tohiolddog baihaa bi ch cham shig
23. altargana | 2009-03-04 13:49:45
өө заримдаа тэгдгийн...тэгж байгаад нэг арга зам олдох байхааа
24. Я.ОДГЭРЭЛ | 2009-03-04 14:23:01
ӨӨРӨӨСӨӨ ЧИ ХЭН БЭ, ХҮН МӨН ҮҮ ГЭЭД АСУУХААР:
- МӨН Ш ДЭЭ ГЭЭД МИНИЙ ДУУГААР ХЭНЭГГҮЙ ХЭЛЖ БАЙНА ЛЭЭ. ТЭГЖ Л ХААЯА ӨӨРТЭЙГЭЭ ЯРЬДЫН. ҮЕ ҮЕ АСУУЖ БАЙХГҮЙ БОЛ БОЛКУУУ ШҮҮ
25. Жиргээ | 2009-03-05 06:37:03
Bi xen be geed bsan ene xun uuriiguu shinechilex geed yavchiv uu jooxon xamriin xaniad xurchiv uu, tui tui, sainuu xongor oo!
26. mongolboy20 | 2009-03-05 15:14:12
http://repairman.blog.banjig.net/ Блог засварын цех блогоо засуулах бол ороод үзээрэй. Mongolboy19@yahoo.com
27. monjigo | 2009-03-08 03:07:17
Болжмор- намайг зовоож яах нь уу, за тэр онош ч мэдэхгүй ээ, дурладаг бол харин хөгжилтэй байхгүй юу
fraeulein- ямар янзын вирус гээч нь ийм байдаг байна аа, уул нь вирусний мундаг том дархлаатай л болцон юмсан
ZOCHIN***- за хэд хоног өндөр уул хайж баахан тэнэсэн шүү, даанч тэр нь энэ хавид байдаггүй ээ хөө
embi- бүгдийг шинээр эхэлсээн, явсаан...
Hilde- харин тийм л юм шиг байгаа юм, өөрчилнө өө хэ хэ
LuZa- болзох залуугаа олчуул яваад үзсэн ч яах уу дээ, чамд запаас залуу энэ тэр байхгүй бээз
amanjinka- сар шинийн мэнд, тэгсэн шүү аяаандаа л зүгээр болцон, чи яаж мэдэв ээ гэсэн хэ хэ
Баяраа- чи ингэхэд намайг чад хийлгэж яах нь уу, Баяраа гуай сонин л байгаа шүү
Namara- хаврын синдромоо дуусгаад одоо зуныхад ордог юм билүү, ингэхэд зуны синдром яадгийг мэдэхгүй бээз
Tuimer666- Болжмор та 2 намайг зовоож ер нь яах л гэж байгаа бол доо, тэгээд ч би тэр дайн энэ тэрд явааа ч уу үгүй ч уу, тэр цус хөлсийг заавал урсгах хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу гэхдээ баярллаа маш сайхан заналхийлэл байлаа
hi- за энэ хүн өөрөө модон дотор төөрцөн яваа юм байх даа зайлуул
mq2- та 2 сонин байгаа шүү бие биендээ ном бэлэглэж бариад, надад нэг хүн ном бэлэглэдэггүй юм байх даа тэгүүл өөртөө өөрчлөлт хийх гэж үзнэ ээ гэсэн хэ хэ
fraeulein- нам тайван даа, дээр нэг юм бичцэн
Сарнайха- аанхаа тэгдийн бий вий
hunsudlaach- таньд бас баярллаа манайхаар зочилсон явдалд, цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээж л явна, гэхдээ өөрөө өөрийгөө байнга л голох юм даа
Жиргээ- хайн энэ их хэцүү шинэлгээ, насны онцлог байна шүү тээ
bolorka83- харин тийм миний дотор мянган хүн байх шиг байдаг ш дээ заримдаа
amanjinka- хөөе байна аа юу байнаа, жоохон алга болж үзэх гэсэн тэсдэггүй ээ
Style_s- тийм уу, чи яаг над шиг уу, үнэн бээз!?
altargana- арга зам нь аймаар олон, алд бие нь цорын ганц .. гэхдээ нэгээр нь эрхтгүй явж л байна
Я.Одгэрэл- хөөх би тэгээд асуусан чинь тал талаас барьж идэх гэжийн ш дээ
Жиргээ- чи минь л намайг муугаар ч болтугай санасан байх шив дээ, хамрын ханиад гэхийнхээ оронд күчэндүүлээгүй бээз гэсэн бол яаг болохгүй юу гэсэн хэ хэ
mongolboy20- за их баярллаа дүүдээ тэгэж байгаад яг ямар болгомоор байгаагаа бодож байгаад захиалага өгнө өө, ёстой их баярллаа
28. Я.ОДГЭРЭЛ | 2009-03-09 10:03:45
ХЭ ХЭ ХЭ
29. SSunday | 2009-04-05 07:29:38
Хүмүүсийн зөвлөгөө зөв бололтой.
30. zochin (зочин) | 2009-06-27 20:19:24
Zarimdaa bas nadad yag iim bx jum

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.