За монита тоглоом сайхан болж өнгөрлөө. Би уул нь монитадаа (цагаан оймсд) доорхи ил захидалыг явуулсын. Харин очоогуй сураг байна. Дууссан ч гэсэн энд оруулчихая.

Чиний тухай би ингэж бодсон
Чин сэтгэлийн үгээ хэлэхийг хүссэн
Хараагүй үзээгүй хаа холын залуу чамайг
Цагаан морьтой хан хүү биш ч
Цав цагаан оймстойг чинь мэднэ
Уурлахдаа хөмсгөө тас зангиддаг
Уйлахдаа нулимасаа дотогшоогоо залгидаг
Инээхдээ нүдээ зураас шиг болгодог
Идэхдээ ярайсан цагаан шүд гаргадаг
Уухдаа уургийн морь шиг ахидаг
Унтахаараа уурийн зуух шиг хүнгэнэдэг
Ингээд л чиний тухай төсөөлөөд байвал
Ихээ тод зураг гарна доо... энэ дээдэх залуу чамтай дөхөж очих болов уу. Миний мөрөөдлийн хан хүү байгаа юм.
Миний монита чинь нээх хөөрхөн бас сайхан сэтгэлтэй хоёрийн хоёр хүн баярлуулсан байна лээ ш дээ. Гэхдээ нэг дутагдалтай тал байна аа энд бичихээс өөр аргагүйнээ.... Энэ өвгөн бас өвөө болчихоод бас их гомдомхой юмаа, нэхэж байсан оймсоо тоглоомооор нүүрэн дээр нь хөвөөд хаячихсан чинь гомдоод гэрийнхээ хаягийг хэлэхгүй гээд гүрийгээд байхын. Сэтгэлээ гаргаж хийсэн бэлэгээ монитадаа өгчихмөөр байхын яах уу хүнүүсээ!? Уулзахаараа авна гээд байхын хэзээ ч уулзаа билээ... уулзах гэсээрээн байтал өөр эзэн гарч ирээд цагаан оймс ч үгүй, цадиггүй Монжиго ч үгүй болно шүү гэж сануулаад ч нэмэр алга аа. Намайг голоод байна уу, нам засгийг дээрэлхээд байна уу ... үгүй ээ хадуурч байна. Намайг өөрийг нь сугалсанд л гомдцон юм шиг байгаа юм зайлуул. Өөр гоё гоё охидуудад сугалуулах байсан гэсэн. Одоо яах уу дээ өөрөө яах гэж ийм сонин гажиг нэр өгсийн, би нь ч яахаараа ийм гажиг нэртэй хүнийг сугалдын зүгээр... за тэгээд хаягаа өгөхийн муу үгүй юм уу.



Сэтгэгдэлүүд:
Ter belgiig ni bi haygaa uguud avchih uu?
za za chi odoo av av, gaigui zaluu shoo
Boljuuhai harin tiin erhleed bgaa yum uu uurlaad bgaa yum uu tee
Jirgee bi ni suga tataad avtsiinmaa, harin ene nohor oor 2 hun bayarluulaad l guigeed bsan
Guzee neeree tiim hayagaa avtsan yum chine utsagana gej amlasnaa boliod chinii tald orno oo ene deer bichsen hudlaa unen shuu hunuusee gesen he he
Цав цагаан оймстойг чинь мэднэ
Ядаж нэг ч гэсэн цагаан оймс байж л таараа тэ. Сэргэлээн айн
toopy harin tiin neeh uned orood l gehdee mani avchihsaan
embi ingej tomorch bj zorisondoo hurlee sh dee
silenttone za yag ch avchihaagui l bna durgui hurgeed bguul ni butsaachihna aa
Aubu harin tiin buur yadaj hir boltson uranhai tsagaan oims ch gesen bj l taaraa
Алтны судалт Казино/Өмнөд Африкийн/ руу явах замд энэ сармагчны зураг томоос том самбарт байдаг болохоор сонирхон орж ирлээ.
Сэтгэгдэл үлдээх: